Спортын наадамд 200 орчим төрийн албан хаагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-16 12:58:10

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар, Татварын хэлтсээс төрийн албан хаагчдын дунд спортын 4 дүгээр наадмыг зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн хүрээнд албан хаагчдын спортын ур чадварыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус наадамд аймгийн Засаг даргын дэргэдэх 11 байгууллагын 190 гаруй тамирчин оролцож, спортын таван төрлөөр өрсөлдөв.

Багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байранд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын тамирчид шалгарч, шилжин явах цомын эзэд боллоо. Удаах байруудад Ус, цаг уур, орчны шинжилгээний алба, Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид шалгарсан юм.

Мөн Ажлын байранд хийх дасгалын төрөлд Н.Нямсүрэн ахлагчтай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Софт волейболын төрөлд О.Мөнхсайхан ахлагчтай УЦУОША, Ширээний теннисээр Мэргэжлийн хяналтын газар тус тус тэргүүн байр эзэллээ.

Холбоотой мэдээ