“Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-тэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-15 12:50:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-тэй боллоо. Тус төв нь 20 хүний суудалтай хурлын танхимтай юм.

“Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-ийн үйл ажиллагааг эхлүүлснээр Онцгой байдлын ерөнхий газар, аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ, мэдээллийг түргэн шуурхай дамжуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангагдах боломж бүрдэж байна.

Онцгой байдлын газрын хамт олны дотоод нөөц боломж болон орон нутгийн дэмжлэгтэйгээр төвийн үйл ажиллагааг эхлүүлжээ.

Холбоотой мэдээ