Иргэдэд 600-аад сая төгрөгийн хүүгүй зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-10 21:52:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Аймгийн хэмжээнд иргэдийн бизнес эрхлэлтийг дэмжсэн долоон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.

Тухайлбал “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-үүд хэрэгжиж байгаа юм. Эдгээр төсөл хөтөлбөрүүд нь 2-4 жилийн хугацаатай, хүүгүй, 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг аж.

2017 онд 155 иргэнд 510 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бол 2018 онд хувиараа хөдөлмөр эрхлэгч 176 иргэнд 597.2 сая төгрөг олгоод байна.

Холбоотой мэдээ