80 өрх эко нүхэн жорлонтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-10 21:46:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк, Билл Гейтсийн сангийн хамтарсан ТА-9100 төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонг сайжрууллаа.

Төслийн 89 мянган ам.долларын санхүүжилтээр Арвайхээр сумын 80 өрхөд бетонон доторлогоотой сайжруулсан нүхэн жорлонг барьж ашиглалтад оруулаад байна. Эко нүхэн жорлон нь байгаль орчин, хөрсөнд бохирдол бага үүсгэх давуу талтай аж.

Арвайхээр суманд 7750 өрх айлын 30100 хүн амьдран суудаг бөгөөд 6200 өрх айл гэр хороололд шингээлттэй нүхэн жорлон ашигладаг.  Шингээлттэй нүхэн жорлонгийн ялгадас, бохир шингэн хөрсөнд нэвчиж, ихээр бохирдуулдаг ба ихэнх айл өрхүүд нь нүхэн жорлонгоо чанаргүй материалаар, агааржуулалтгүй хийдэг нь ашиглалтын явцад эвдэрч, нурах өмхий үнэр гарах зэргээр хүний эрүүл ахуй, амьдрах орчинд сөргөөр муугаар нөлөөлж байна.

Холбоотой мэдээ