Гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан З.Пагмажавын ялыг хэвээр үлдээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-01-10 17:51:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэх З.Пагмажавд оногдуулсан 8 жилийн хорих ялыг хэвээр үлдээв.

УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн зөвлөхөөр ажиллаж байсан З.Пагмажавд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг өчигдөр хянан хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг ийнхүү хэвээр үлдээлээ. Анхан болон давж заалдах шатны шүүх З.Пагмажавыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулаад байсан юм.

Улсын Дээд шүүх З.Пагмажавд Тайваньд Монгол Улсын нууцтай холбоотой мэдээллийг орчуулан хүргэж, тагнуул хийж байсан хэрэгт буруутгасан юм. 

Холбоотой мэдээ