Хот тохижилтын ажилтнуудаа дулаан гутал, хөвөнтэй бээлийгээр хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-01-09 20:50:12

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат, "Өндөрхаан" хот тохижилтын газрын дарга О.Гомбобаатар нар өнөөдөр "Өндөрхаан" хот тохижилтын газрын тохижилт үйлчилгээний ажилтнуудтай уулзаж, дулаан гутал, хөвөнтэй бээлий гардуулан өглөө. 

Сумын Засаг дарга энэ үеэрээ, Хот тохижилтын ажилтнууд маань Чингис хотын цэвэр цэмцгэр байдлын төлөө халуунд халж, хүйтэнд хөрж, өглөө үдэшгүй тэргүүн эгнээнд ажилладаг хүмүүс. Иргэд ч хэлж байна. Сая багийн Иргэдийн нийтийн хурлаар нэг иргэн хогны машины ачигч залууг шагнуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна билээ. Бид урамшуулах болно. Хогны машины ачигч нарынхаа цалин урамшууллыг хот тохижилтын үндсэн ажилтны цалинтай ижил тэгш болгож, энэ ондоо нэмэгдүүлэхээр болсон. Бид тохижилтын ажилтнуудаа нормын хувцсаар хангах, ажил үйлчилгээнд нь шаардлагатай машин техник, багаж тоног төхөөрөмжөөр хангах тал дээр жил бүр анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, аймгийн ИТХ-ын ашиглаж байсан Старекс машиныг Өндөрхаан хот тохижилтын газарт шилжүүлэхээр боллоо. Та бүхэндээ цаашид илүү анхаарал хандуулж хамтарч ажиллах болно" гэв.

Харин энэ өдөр тохижилтын ажилтнуудад өгч байгаа энэхүү хөвөнтэй бээлийг аймгийн оёдолчны гараар хийж, эсгий түрийтэй ажлын дулаан гутлыг нутгийн гуталчдын чанараараа шалгарсан гутлаар хангаж байгааг хот тохижилтын газрын дарга онцолж байлаа.

Холбоотой мэдээ