Говийн хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх газар мөсөн гулгуур болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-09 14:32:57

Дорноговь /МОНЦАМЭ/. Өвөлдөө цас их хэмжээгээр ордоггүй говь нутагт цастай, хангай газрыг санагдуулам тэшүүрээр гулгах боломж  буй болоод хоёр оныг үдэж байна.

Сумын ЗДТГ-аас  иргэний хүсэлтийн дагуу ашиглахгүй байгаа зарим зай талбайг  мөсөн гулгуурын зориулалтаар иргэнтэй гэрээ байгуулан хотын иргэд, хүүхэд залуусын чөлөөт цагт зориулан ажиллуулснаар  Сайншанд хотод мөсөн гулгуурын хоёроос гурван талбай ажиллаж байна.

Мөсөн гулгуурыг өглөөнөөс үдэш харуй бүрий болтол ажиллуулж буй бөгөөд нэг хүүхэд хагас цагийн турш гулгахдаа 1500 орчим төгрөг төлдөг байна. Эрүүл агаарт, эрүүл орчинд Сайншандын хүүхэд залуус, оюутнуудын өвлийн амралтын зугаатай өдрүүд энэхүү мөсөн гулгуур болжээ.

Холбоотой мэдээ