Зургаан компанийн хувьцааны ханш өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өчигдөр 16 ХК-ийн нийт 150 сая төгрөгийн үнийн дүн
бүхий нэг сая ширхэг хувьцаа арилжаалснаас 6 хувьцаат компанийн ханш өссөн байна.
Харин 7 ХК-ийн хувьцааны
ханш буурч, 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс "Дархан
зочид буудал" болон "Махимпекс" ХК-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өссөн бол
"Айтүүлс" ХК болон "Эрдэнэ Ресурс Девелопмент
Корпорэйшн" ХК-ийн хувьцаа хамгийн их унажээ.
Энэ өдөр "TOP 20" индекс 0.24 хувиар
буурч 21822.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2.541.462.927.599 төгрөг боллоо. Өчигдрийн арилжаа хийсэн 16 компани нь I,
II, III ангиллын ААН-үүд байв.