Жүдо бөхийн 2019 оны УАШТ-ий жин тус бүрийн медальтнууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-09 09:08:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн долоо дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ өчигдөр /01.07/ хоёр дахь өдрөө үргэлжилж, шилдгүүд тодорлоо.


Тус тэмцээний энэ өдөр эрэгтэй 81, 90, -100, +100 эмэгтэй 70, -70, +78 кг жингийн барилдаан болж, улсын аваргууд шалгарсан юм. УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдыг жин тус бүрээр танилцуулж байна.

Эмэгтэй 70 кг

1. Ц.Батцэцэг /Эрч/

2. А.Оюунгэрэл /Хангарьд/

3. С.Лхагвадулам /Сүлд/

3. М.Даваасүрэн /Боржин/

-78 кг

1. О.Мөнхцэцэг /Сүлд/

2. Ш.Сэржмядаг /Алдар/

3. Б.Сайнбуян /Хүч/

3. Г.Долгорлхам / Сүлд /

+78 кг

1. Э.Гандиймаа /Хилчин/

2. А.Адьяасүрэн /Хүч/

3. Б.Мөнхтуяа /Хилчин/

3. М.Ууганжаргал /Женко/


Эрэгтэй 81 кг

1. О.Ууганбаатар /Сүлд/

2. Б.Гаажадамба /Женко/

3. Б.Алтансүх /Хурд/

3. Ц.Жанлавцогзол /ДЛЖ/

90 кг

1. Э.Мөнхжаргал /Сүлд/

2. Х.Цагаанбаатар /Эрч/

3. Д:Сандуйжав /Алдар/

3. Н.Баатархүү /Эрч/

-100 кг

1. Б.Серик /Сүлд/

2. Д.Цэрэнням /Хилчин/

3. Г.Алтанбагана /Алдар/

3. Г. Түвшинжаргал /Хилчин/

+100 кг

1. О.Цэцэнцэнгэл /Эрч/

2. Б.Тэмүүлэн /Женко/

3. С.Бат-Орших /Жүдо академи/

3. Х.Цогтгэрэл /Алдар/


УАШТ-ий шилдэг эрэгтэй жүдочоор ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, шилдэг эмэгтэй жүдочоор Баянхонгор аймгийн тамирчин "Буэнос Айрес-2018" хүүхдийн олимпийн наадмын мөнгөн медальт Лхагвасүрэнгийн Сосорбарам нар тодорчээ.Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр холимог багийн барилдаанууд болж, аваргуудаа тодруулна.

Холбоотой мэдээ