"Алтан өд 2018" наадмын шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-08 11:19:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2018" ёслол энэ сарын 07-нд ГХЯ-ны  "Соёмбо" хүндэтгэлийн танхимд боллоо.

Хүүхдийн зохиолын төрөлд Д.Давааням "Илжигний уралдаан", орчуулгын төрөлд Э.Ариунболд "Эмсгүй эрс", шүүмж судлалын төрөлд Д.Батсайхан "Театрын хил хязгаарыг давахуй", шог хошин, зөгнөлт зохиолын төрөлд Б.Хүрэлбаатар "Уулс давсан харгуй", хүүрнэл зохиолын богино хэмжээний төрөлд Т.Баянсан "Харанхуй хутга",
хүүрнэл зохиолын том бүтээлийн төрөлд Н.Сүхдорж "Өндөр хөхийн унага", яруу найргийн төрөлд Х.Нямхишиг "Хөх цэгцгий жиргэнэ", кино, жүжгийн төрөлд Ж.Батцэцэг "Тусгаар тогтнолын товчоон" бүтээлээрээ тус тус "Алтан өд"-ийн эзэд боллоо.


Энэ үеэр мөн МЗЭ-ийн шагналтнуудад үнэмлэх ,тэмдэг гардуулав. МЗЭ-ийн шагналаар  Д.Жаргалсайхан, Ц.Галбадрах, Н.Бадамжав, С.Баттулга, Д.Батмэнд, Б.Ганбаатар, Да.Жаргалсайхан, Ц.Оюундэлгэр, Г.Төрмөнх, Б.Урангоо, Л.Содномдорж, Ч.Эрдэнэбаатар энгэр мялаалаа.


Холбоотой мэдээ