Хүндийн өргөлтийн УАШТ Сүхбаатар аймагт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын бүх ард түмний XIV их наадмын хүрээнд зохион байгуулах хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 11-13-нд Сүхбаатар аймагт болно.
Тус тэмцээнийг ЭМСЯ, БТСХТ, Монголын хүндийн өргөлтийн холбоо, Сүхбаатар аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ тэмцээн хүндийн өргөлтийн спортыг орон нутагт сурталчилан таниулах, тамирчдын хүрээг тэлж, тамирчдын чансааг сайжруулах, “РИО-2016” олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцох баг тамирчдаа дэмжихэд оршино. Мөн Сүхбаатар аймагт насанд хүрэгчдийн болон Бүх ард түмний их наадмын хүрээнд зохион байгуулж буй анхны тэмцээн юм. Тэмцээн олон улсын хүндийн өргөлтийн дүрмийн дагуу болж байгаа бөгөөд нэг баг 15 тамирчинтай оролцож байна. Жин тус бүрт нэг багаас хоёр тамирчин орох эрхтэй юм.
Д.Өлзий