Шатар сонирхогчдын улсын аварга маргааш тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-01-05 17:14:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн ордонд өнөөдөр эхэлсэн, шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шатад 138 тамирчин өрсөлдөж байна. Тус тэмцээний ялагч нь Балба улсад болох Ази тивийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

 Өнөөдрийн  15.00 цагийн байдлаар, эхний хоёр өргийг тоглож, хоёр хожсон буюу хоёр оноотой 24 эрэгтэй, дөрвөн эмэгтэй шатарчин байна. Тэд Швейцарь системээр найман өрөг тоглож, онооны дарааллаар байр эзлэх юм. Өнөөдөр дөрвөн өрөг, маргааш мөн дөрвөн өрөг тоглоно.

Маргааш тэмцээнийг хаах ёслол Төрийн ордонд болж, шагналт болон тусгай байранд шалгарсан тамирчдад шагнал гардуулах юм. Харин  эхний гурван байранд шалгарсан тамирчдад Үндсэн хуулийг баталсан ойн баярын өдөр буюу энэ сарын 13-нд шагналыг нь гардуулах аж.


Холбоотой мэдээ