Төрийн албаныхны ажил, мэргэшлийн түвшний үнэлгээг танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нарын хамтарсан тушаалаар байгуулсан төв комисс 2018 оны 11-р сарын тавнаас улсын хэмжээнд төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг зохион байгуулав.
Үнэлгээнд 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, есөн дүүргийн 45381 төрийн жинхэнэ албан хаагчийг хамруулсан бөгөөд албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх болон төрийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх гэсэн хоёр хэлбэрээр явуулжээ. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалсан төв комисс энэ дүнг нэгдүгээр сарын 16-ны өдөр болох Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд танилцуулах юм байна.