Гуравдугаар сарын 11-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-11 08:19:44

09.00 цагт "Сургуулийн өмнөх болон бага боловсролын асуудал, шийдэл" сэлэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн В байранд эхэлнэ.

09.00 цагт "Ногоон хот байгуулалтын форум" Blue Sky цамхагын Даймонд танхимд болно.

10.00 цагт Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг харуулсан, ховор сонин үзмэр бүхий "Монгол анагаах ухааны музейн үзвэрт танхим"-ын нээлт АШУҮИС-ын Монгол Анагаах ухааны институтэд болно.

11.00 цагт Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 21 аймгийн удирдлагуудтай хийх цахим хурал "Дүнжингарав" дахь "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-д болно.

11.00 цагт ЭМСЯ-нд тус яам Япон Улсын Сисмекс корпорацитай Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.

11.00 цагт Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Монголын цэргийн өдрийг угтсан "Эх орон-Тусгаар тогтнолын эзэд" арга хэмжээ Тусгаар тогтнолын талбайд болно.

11.00 цагт Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлогтой өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор Туркийн элчин сайдаас үзүүлж буй тусламжийг гардуулах арга хэмжээ Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байранд болно.

11.00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын III байрны 320 тоотод /хуучнаар статистикийн хорооны байр/ болно.

11.30 цагт “Монгол хурандаа” нийгэмлэгээс нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулах хурандаа цолтонуудад хүндэтгэл үзүүлэх “Одонгоо зүүцгэе” сэдэвт цэнгүүн Бөхийн өргөөнд болно.

12.00 цагт “Canon Photo Contest” гэрэл зургийн цуврал уралдааны 35 шилдэг зурагчид болон мэргэжлийн гэрэл зурагчин эрхмүүд оролцох “Canon” гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Хүннү Молл галлерейд болно.

15.00 цагт "Биотехнологи-Өрхийн аж ахуйн үр ашиг", "Органик өрхийн аж ахуйн тариалан" зэрэг сэдвүүдээр явагдах органик тариалангын сургалт Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын хурлын зааланд эхэлнэ.

“Монгол ньюс мэдээллийн төв”-д

11.00 цагт Монголын барилгын үндэсний ассоциациас зохион байгуулах "Бартерийн бирж 2016" үзэсгэлэн худалдааны талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Дэлхийн аз жаргалын өдрийг Монголд тэмдэглэх талаар иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтанд оролцсон үндэсний 13 компани цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Хэнтий аймгийн Дархан сумын засаг даргын орлогч Г.Батболд махны үнэ, хотын төвлөрөл, сүргийн бүтэц ба ямааны өсөлт, малын хөлийн татвар зэрэг асуудлаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ