Номгон сумын нутагт газар хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-01-03 14:59:16

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Номгон сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т, аймгийн төвөөс 140км-т байрлах ”Хараат-Уулын хэц” гэдэг газар өчигдөр 11:12 минутад 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлт сумын төв болон хөдөө тухайн орчинд амьдрах иргэдэд мэдрэгдсэн гэж асуулгын үед иргэд хэлсэн байна. Тухайлбал төв суурин газарт ширээн дээрх компьютер, аяга зэрэг эд зүйлс хөдөлсөн, худаг дээр малаа усалж явсан малчдад чичиргээ мэдэгджээ.

Газар хөдлөлт нь хохирол учруулах хэмжээнд байгаагүйг тус сумынхан хэлж байна. Энэ талаар сумын удирдлагууд нь аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ