Цай Инг Вен: Тайвань “нэг улс, хоёр систем”-ийг хүлээн зөвшөөрөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-03 17:49:25
Yesukheitumur Tumurbaatar

ТАЙБЭЙ. /NHK/. БНХАУ болон Тайванийг нэгтэх хамгийн сайн арга зам гэж БНХАУ-ын үздэг “нэг улс, хоёр систем” бодлогыг Тайвань хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Цай Инг Вен мэдэгджээ.


Тэрбээр БНХАУ-ын дарга Си Жиньпиний хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан хариу мэдэгдэл хийсэн байна. БНХАУ-ын дарга мэдэгдэлдээ, “нэг улс, хоёр систем” бодлого бол Хятад болон Тайванийг нэгтгэх хамгийн зөв арга зам юм гэж дурдаад, энэ асуудлаар яриа хэлэлцээ хийх саналыг Тайваны улс төрийн намууд болон бусад бүлгүүдэд тавьжээ.


Харин Цай Инг Вен, “Тайванийн ард иргэд энэ бодлогыг эрс эсэргүүцдэг: Энэ бол Тайваны нийтлэг үзэл бодол юм” гэж мэдэгдсэн байна. 


Мөн тэрбээр, энэ асуудлаар Бээжинтэй яриа хэлэлцээ хийхэд улс төрийн намууд болон бусад бүлгүүд Тайванийг төлөөлөх ёсгүй гэж мэдэгдээд, зөвхөн Тайванийн ард иргэдийн зөвшөөрлийг авсан эрх баригчид улс төрийн яриа хэлэлцээг хийх ёстойг онцлон тэмдэглэв.

Холбоотой мэдээ