Оросын цэргүүд Сирийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг хүргэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДАМАСК. /TASS/. Оросын цэргүүд Сирийн Алеппо болон Муран хотын бага орлоготой айл өрхүүдийн 200 хүүхдэд Москва орчмын бүс нутгийн удирдлагуудаас өгсөн бэлгийг хүргэсэн байна. Энэ тухай Сири дэх Дайсагнагч талуудыг эвлэрүүлэх төвийн төлөөлөгч Павел Матренинский сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Алеппо хотын суурингуудын нэгд бид хүмүүнлэгийн ажиллагаа явууллаа. Москва мужаас хүүхдүүдэд зориулсан чихэр, жигнэмэг, чанамал зэрэг амттантай бэлгүүдийг авчирсныг тараасан” гэж тэрбээр ярьсан байна. Харин томчуудад хүнсний багц, талх өгчээ.
Оросын цэргүүд мөн Алеппо хотын нэгэн сургуулийн хүүхдүүдэд бэлэг тарааснаас гадна, Өвлийн өвгөн болон үлгэрийн бусад баатрууд бүхий баярын тоглолт зохион байгуулсан байна.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
12 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
16 цаг