Д.Трамп Бразилын шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-02 10:58:36

ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бразилын шинэ Ерөнхийлөгч Жаир Болсонаруд албан тушаалаа албан ёсоор авсанд нь баяр хүргэжээ.


“Тангараг өргөх ёслолын үеэр гайхалтай үг хэлсэн Ерөнхийлөгч Болсонаруд баяр хүргэж байна. АНУ та бүхэнтэй хамт” хэмээн Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Өнгөрсөн оны 10 дугаар сарын 28-нд болсон Бразилын Ерөнхийлөгчийн сонгуульд 63 настай Ж.Болсонару Ажилчны намаас нэр дэвшигч Фернандо Хаддадтай өрсөлдөж, илт давуугаар ялсан билээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнгөрсөн мягмар гарагт болсон юм. 

Холбоотой мэдээ