Сүмочид цалингаа 6-7 хувиар нэмүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос цолтой бөхчүүдийн цалинг 2019 оны нэгдүгээр сараас эхэлж 6-7 хувиар нэмэх шийдвэрийг 2018 онд гаргасан юм.
Уг шийдвэрийн дагуу Ёкозүна цолтон сар бүр гурван сая хүртэл иен авах бол Озэки 2,5 иен, Сэкивакэ
болон Комүсүби 1,8 иен, Маэгашира
1,4, Жюүрёо зиндааны бөхчүүд 1.1
сая иенийн цалин
авах аж. Мөн гурав, дөрөв,
тав, зургадугаар зиндааны бөхчүүдийн цалинг 10 хувиар нэмжээ.
Үүний зэрэгцээ Сүмогийн холбооноос 2018 онд бөхчүүдийн ёс зүйн асуудалтай холбоотойгоор дэглэлтийн асуудлыг зогсоох шийдвэр гаргасан. Өнгөрсөн 12 дугаар сард 28 настай Таканиоива А.Баасандорж доод зиндааны бөхөд хэлсэн зүйлийг мартсан гэж нүүрэнд цохиж гэмтээсэн хэрэг гарсан юм. Иймд холбооноос бөхчүүдэд дарамт учруулсан тохиолдолд башё өнжөөх болон сүмогоос хөөх хүртэл шийтгэл хүлээлгэхээр болжээ.
Мөн туслах болон залуу бөхчүүдийг дэглэсэн сүмочдод шийтгэл оноож анхааруулга шийтгэлээс эхлээд шууд зодог тайлуулах шийдвэр гаргажээ. 2019 оны эхний башё нэгдүгээр сарын 13-27-нд Токио хотноо болно.