Бразилын Ерөнхийлөгч галт зэвсэг эзэмших тухай хуулийг зөөлрүүлэхээ амлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Reuters/. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь эхлэх, Бразилын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жаир Болсонару галт зэвсэг эзэмших тухай хуулийг зөөлрүүлнэ хэмээн амласан байна.
Галт зэвсэг эзэмших тухай одоогийн хуулийн дагуу цагдаа, аюулаас хамгаалах хүчний ажилтнууд зэрэг тодорхой бүлгийн хүмүүст энэ төрлийн зэвсгийг эзэмшихийг зөвшөөрдөг юм. Гэвч Ж.Болсонаругийн хэлснээр, хүч түрэмгийлсэн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд галт зэвсэг эзэмшихийг “сайн хүмүүс”-т зөвшөөрөх хэрэгтэй аж.
Бусдын амийг хөнөөсөн гэмт хэргийн тоогоор Бразил улс 2003 онд дэлхийд
нэгдүгээрт жагссаны дараа тус улсын Сенатын танхим галт зэвсгийн хэрэглээг бууруулах тухай хуулийг баталсан байна. 2004 онд Бразилд гарсан гэмт хэргийн тоо 8 хувиар
буурсан боловч түүнээс хойш жил ирэх тусам аажмаар нэмэгдсээр байгаа юм.
“Хэрэв галт зэвсгийг хуулиар хориглох аваас зөвхөн хууль зөрчигчид л галт
зэвсэг эзэмших болно” гэж Ж.Болсонару
сонгуулийн кампанит ажлын үеэрээ удаа дараа мэдэгдэж байжээ.
Түүнчлэн тэрбээр өнгөрсөн бямба гарагт “Твиттер” хуудсандаа
жиргэхдээ, иргэд галт зэвсэг эзэмшиж, гэмт хэргээс урьдчилан сэргийлснээр гэмт
хэргийн гаралтын тоо буурна гэжээ.