Хэт даврагсад Каир хотод террорист халдлага үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-29 11:24:00

КАИР. /ТАСС/. Египетийн нийслэл Каир хотод өнгөрсөн баасан гарагт террорист халдлага болсны улмаас 4 хүн амь үрэгдэж, 12 хүн бэртэж гэмтжээ. Энэ тухай Египетийн Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.


Тус яамны мэдээлснээр, Вьетнамын 12 жуулчин сууж явсан автобус Гизагийн пирамидаас холгүй орших Эль-Марьютия гудамжаар явах үед буюу орон нутгийн цагаар 18:15 цагт гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг дэлбэрчээ.


Дэлбэрэлт болсны улмаас бэртэж гэмтсэн хоёр жуулчны биеийн байдал тун хүнд байгаа гэнэ. Жуулчдыг тээвэрлэсэн бүх автобус тогтоосон чиглэлийн дагуу явах шаардлагатай болохыг Египетийн Ерөнхий сайд Мустафа Мадбули цохон тэмдэглэжээ.

 

Холбоотой мэдээ