Монгол Улсын 2018 оны БТС-ын шилдэг хамтлагууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-12-27 16:23:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2018 оны тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг шалгаруулах болзолт уралдааны дүн гарч шилдгүүд тодорлоо.


Аймгуудаас: Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар 315 оноогоор 1 дүгээр байр, Төв аймгийн Чандмань сумын Дулааны эрчим хүчний төв 311 оноогоор 2 дугаар байр, Архангай аймгийн Цагдаагийн газар 295 оноогоор 3 дугаар байр эзэллээ.


Нийслэл Улаанбаатар хотын байгууллагуудаас: Хан-уул дүүргийн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв 307 оноогоор 1 дүгээр байр, Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэг 251 оноогоор 2 дугаар байрт, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны спорт хамтлаг 3 дугаар байрт тус тус шалгарсан байна.


Оны шилдгүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын шагналыг маргааш буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 11 цагт Спортын төв ордны Хурлын танхимд гардуулна.

Холбоотой мэдээ