ХЭҮК ээжийнх нь хүсэлтээр Б.Булганы байдлыг шалгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-10 11:49:49

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчилж Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд хорьсноос хойш 4 сар болж байна. Түүний баривчилсныг өнөө хэр нууцалсаар байгаа тул ээж Д.Байгал нь УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Хүний эрхийн Үндэсний  комисст хандаж, хүний эрхийг нь хангаж өгөхийг хүсчээ.

Б.Булганы ээж Д.Байгалийн өргөдлийн дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан уулзсан. Тэгвэл ХЭҮК-оос Б.Булганы байдлыг шалгажээ.

"Манайд ирсэн гомдлын дагуу бид үйл ажиллагаа явуулсан. Магадгүй мөрдөх явцад эрүү шүүлтийн элемент байсныг үгүйсгэхгүй нэг онцлог нь С.Зориг агсны хэргийг онц нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас  бүхий л асуудлаар хариулт өгөх боломжгүй. Бид чадлынхаа хэрээр Б.Булганд эрүү шүүлт байна уу үгүй юу гэдгийг шалгаад холбогдох газраас хариуг нь авсан. Бид Булгантай ч уулзсан. Сонин хэвлэлээр цацагдаад байгаа шиг айхтар зүйл байхгүй. Гэхдээ ор үндэсгүй юм  ч байна" гэж ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж сэтггүүлчдэд хариулжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ