“Шар тос”-ны баяр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-10 10:40:41
oyuka_hu@yahoo.com

Гучин зургаан жилийн өмнө зохиож байсан Шар тосны баярыг энэ сарын 13-нд Эрдэнэт хотноо А.Амарын талбайд тэмдэглэхээр болжээ.

Үүнийг ОХУ-аас Орхон аймагт суугаа Ерөнхий консул Р.Р.Ракшаевич хэллээ. Эл арга хэмжээг орон нутаг дэмжин ажиллана гэж аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат мөн тодотгов.

Оросын ард түмэн жил бүрийн гуравдугаар сард “Маслоница” буюу “Шар тос”-ны баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ үеэр үндэснийхээ хоол, идээг засч  урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг ажээ. 1979-1980 онд Эрдэнэт хотод уг баярыг тэмдэглэж байсан бөгөөд 36 жилийн дараа ийнхүү сэргээсэн байна.

“Маслоница” баяр долоо хоног үргэлжилдэг ба энэ үеэр махан хоол иддэггүй байна. Мөн бие, биенээсээ уучлалт гуйж хүндэтгэдэг ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ