Хөдөлмөрийн тэргүүний байгууллагаар Дотоодын цэргийн 5 дугаар анги шалгарав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-24 13:59:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоодын цэргийн штаб /ДЦШ/-ын энэ оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнгөрсөн баасан гарагт /2018.12.21/ “Сүлд” чуулгын танхимд болж, бусдыгаа хошуучлан ажилласан хамт олон, алба хаагчдад шагнал гардуулав.

“Хөдөлмөрийн тэргүүний байгууллага, хамт олон”-оор хурандаа Ц.Гансүх захирагчтай Дотоодын цэргийн 05 дугаар ангийнхан, “Хөдөлмөрийн тэргүүний удирдах ажилтан”-аар мөн ангийн салбарын захирагч, дэд хурандаа М.Баттулга, “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар Дорнод аймаг дахь Дотоодын цэргийн тусгай салааны харуулын дарга, ахмад Н.Эрдэнэ, “Ажил, мэргэжлийн шилдэг алба хаагч” Дотоодын цэргийн 805 дугаар ангийн салбарын захирагч, ахмад Г.Мөнхбаяр, мөн ангийн жолооч, ахлах ахлагч О.Отгонтөгс, Орхон аймаг дахь 816 дугаар тусгай салбарын харуулчин, ахлах ахлагч Л.Ганзориг, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн үйлчлэгч О.Энхцэцэг, “Оны онцлох харуулч”-аар Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлах ахлагч З.Буянбат, “Оны онцлох тамирчин”- аар Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, ахлах ахлагч Н.Энхтуяа нар шалгарав.


Тайлангийн хуралд ДЦШ-ын дарга, хурандаа С.Ганбат, Штабын орлогч, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, мөн штабын Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатар, ангийн захирагч нар, анги, тусгай салбарын бие бүрэлдэхүүн оролцов.


Холбоотой мэдээ