ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн фэйсбүүк хуудас албан ёсоор баталгаажив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-20 11:16:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв /ХМТ/-өөс хөтлөн ажиллуулдаг “Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв”  фэйсбүүк хуудас албан ёсоор баталгаажсан талаар тус төвөөс мэдээлэв.

"/https://www.facebook.com/policemng/" хаягтай дээрх хуудсаар 2013 оноос хойш цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэсээр ирсэн байна.

Фэйсбүүк хуудсыг баталгаажуулахад ГХЯ болон Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирал дэмжин ажиллажээ. Тус төвөөс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен нарт гүн талархал илэрхийлж байгаагаа уламжлав.

Одоогоор Монгол Улсаас албан ёсны баталгаажсан төрийн байгууллагын 18 фэйсбүүк хуудас байдаг аж.

Холбоотой мэдээ