МАН-ын Бага хурлаар Удирдах зөвлөлийг ч хэлэлцэх аж

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2018-12-19 10:52:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэлж буй МАН-ын Бага хурлын  III хуралдаанаар тус намын Удирдах зөвлөлийг шинээр бүрдүүлэх зэргээр парламент, Засгийн газрын кабинет дахь намын гишүүдийн асуудлыг хөндөх талаар эх сурвалж мэдээлж байна.

Бага хурлаар юуны түрүүнд төр, засгийн удирдлагад гарч буй зөрчил, хямралаас үүдэлтэйгээр төр, намын үйл ажиллагааны асуудлыг тавьж УИХ-ын үйл ажиллагааг гацаанаас хэрхэн гарах талаар хэлэлцэн зөвлөдөнө гэж байна. Энэ талаар намын гишүүдийн зүгээс удирдлагадаа санал хүсэлтээ тавьж шаардлага хүргүүлээд буйг ч Бага хурлын үеэр танилцуулах юм байна. УИХ-ын албан ёсны ажил үүргийн хуваариар энэ 7 хоногийн эхний өдрүүдэд намын бүлгүүд хуралддаг ч МАН-ын бүлэг хуралдаагүй. МАН УИХ дахь бүлгийнхээ хурлыг хийлгүй намын байрандаа Удирдах зөвлөлөө хуралдуулснаар Бага хурлаа хийхээ товлож зар тараасан юм. 

Холбоотой мэдээ