Иран нэг өдөр хоёр удаа баллистик пуужин туршив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-09 16:12:30

ТЕГЕРАН. /ТАСС/. Ираны “Лалын хувьсгалыг хамгаалах” корпус эх орны үйлдвэрийн баллистик пуужин харвах туршилтыг лхагва гарагт нэг өдрийн дотор хоёр удаа хийсэн тухай Тасним агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр, “Qadr H” пуужинг Ираны хойд нутгаас харвасан бөгөөд тус улсын зүүн хойд нутагт 1400 км зайд байгаа устгасан байна.

Энэ нь “Лалын хувьсгалыг хамгаалах” корпусын өнөөдөр хийсэн пуужин харвах хоёр дахь сургуулилт юм. Тус корпусын мэдэгдэлд дурдсанаар, “үндэсний аюулгүй байдалд тулгарсан болзошгүй аюулыг няцаахад Ираны зэвсэгт хүчний байнгын бэлэн байдлыг харуулах хөтөлбөр”-ийн хүрээнд уг сургуулилтыг хийж байгаа аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ