Орхонтуул сум улсын уралдааныг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өвөлжилтийн бэлтгэлийг
хангах ажлыг урамшуулах, ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор зарласан “Хадлан тэжээл-2018” болзолт уралдаанд улсдаа
тэргүүллээ.
Сэлэнгэ аймгийн
Орхонтуул сум Монгол Улсын
330 сумаас онцгойрон шалгарч улсын хэмжээнд зарласан болзолт уралдаанд хамгийн их хадлан, тэжээл бэлтгэсэн, мал
эмнэлгийн арга хэмжээнд малаа бүрэн хамруулж, өвчлөл гаргаагүй, малаа эдийн
засгийн эргэлтэд хамгийн сайн оруулсан, отор нүүдлийн бэлтгэлийг зөв зохистой ханган ажилласан амжилтаараа тэргүүлжээ. Эл болзолт уралдааны тэргүүн байрын шагнал болох өргөмжлөлийг 10
сая төгрөгийн батламжийн хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал
аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогт өнөөдөр
буюу энэ сарын 17-ны өдөр гардуулан
өглөө.