АСЕМ-ын төлөөлөгчдийг визийн хураамжаас чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-09 15:37:57

АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын харуул хамгаалалтад хилийн цэргийн албан хаагчдыг дайчлахаар сургуулилалт явуулж эхэлсэн бөгөөд  ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газраас хамтран жагсаалын ерөнхий зураглалыг гаргахаар ажиллаж байгаа талаар АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол, хил нэвтрэх асуудал хариуцсан ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэв.

Мөн уулзалтаар ирэх 4000 гаруй төлөөлөгчид виз олгох ажлын хэсэг байгуулж, төлөөлөгчдийг визийн хураамжаас чөлөөлөхөөр төлөвлөн, визийг ГХЯ болон хилийн боомтод олгохоор болсныг ажлын хэсгийнхэнд танилцууллаа. 

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд болох Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулахад оролцох сайн дурынханд аюулгүй байдлын сургалтыг холбогдох байгууллагуудаас явуулахыг уг ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн сайд Д.Дорлигжав үүрэг болголоо.

Холбоотой мэдээ