Бөөрөнцөг түлхэлтээр Г.Самбууданзан мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-09 14:34:50

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо Ази тив, Далай орнуудын пара хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний бөөрөнцөг түлхэлтийн төрөлд ОУХМ Г.Самбууданзан мөнгөн медаль хүртжээ.

Мөн тус тэмцээний тэргэнцэртэй марафоны 100 м-ийн төрөлд спортын мастер П.Энхманлай хүрэл медалийн эзэн болжээ. Дубайд зохион байгуулж байгаа тэмцээнд дэлхийн 26 орны тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Пара хөнгөн атлетикийн АШТ нь гуравдугаар сарын 10 хүртэл үргэлжилж шилдгүүдээ тодруулна.

Д.Өлзий 

Холбоотой мэдээ