Шинэхэн арслангуудын анхдугаар тойргийн барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-12-13 08:07:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ 2018 онд 21 аймаг, Багануур, Налайх дүүрэг болон бүх цэргийн баяр наадамд түрүүлсэн аймаг, цэргийн арслан болон хурц арслангуудын тойргийн барилдаан 12 дугаар сарын 15-нд буюу ирэх бямба гарагт Спортын төв ордонд болно.


Бөх сонирхогч, үзэгч олны талархалыг хүлээж байгаа тус барилдаанд аймгийн арслан Ц.Ганбат /Архангай аймгийн наадмын түрүү бөх/,  Т.Ерболат /Баян-Өлгий/,  М.Батцэнгэл /Баянхонгор/, Э.Сумьяабат /Булган/, Д.Эрдэнэтулга /Говь-Алтай/, М.Бямбадорж /Говьсүмбэр/, С.Очирбат /Дархан-Уул/, Б.Баатархүү /Дорноговь/, Б.Батдорж /Дорнод/, Э.Ариунбуян /Дундговь/, П.Өсөхбаатар /Завхан/,Э.Ууганбаяр /Төв/, Б.Зоригтбаатар /Орхон/, О.Наранбаатар /Өвөрхангай/, Б.Амгаланбаатар /Өмнөговь/, Н.Өсөхбаяр /Сүхбаатар/, Б.Орхонбаяр /Сэлэнгэ/, Ж.Ням-Эрдэнэ /Увс/, Г.Хишигбат /Ховд/, Э.Баасанжав /Хөвсгөл/, Д.Аззаяа /Хэнтий/, Г.Өсөхбаяр /Багануур/, Б.Түмэндэмбэрэл /Налайх/ нарын арслангууд болон Цэргийн арслан Г.Жамбалдорж  гэсэн 24 аймгийн шинэхэн арслангууд хүчээ сорин барилдана.


Сүүлийн үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа “Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл”-өөс энэхүү барилдааныг зохион байгуулна. Цаашдаа энэхүү аймгийн арслангуудын тойргийн барилдааныг жил бүр уламжлан зохион байгуулж байхаар болжээ.

Холбоотой мэдээ