Ус, цаг уур, орчны шинжилгээний төв шинэ байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Байгаль орчны гавъяат ажилтан, анхны туйл судлаач, цаг уурч, доктор Ж.Цэрэндэлэгийн нэрэмжит Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн шинэ барилгын нээлт өчигдөр боллоо. Тус барилгыг улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Дүрт уул” компани барьж ашиглалтад оруулсан байна.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын
сайд Н.Цэрэнбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, УЦУОШТ-ийн дарга
Б.Пүрэвсүрэн, Ж.Цэрэндэлэг агсны дүү Ж.Бааст, олон жил тус байгууллагын даргаар
ажиллаж байсан ахмад цаг уурч П.Намсрай болон үе үеийн ажилтан албан хаагчид,
ахмад буурлууд оролцсон юм.
Олон
жил засвар хийгээгүй хуучин байранд суусан Ус, цаг уур, орчны шинжилгээний
төвийн ажилчид шинэ байранд орсондоо баяртай байгаагаа энэ үеэр
илэрхийлж байлаа.