ОХУ-ын өргөмжит консул ИТХ-ын даргатай уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-08 17:27:11

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар ОХУ-аас Монгол улсад суугаа ерөнхий консул Рыгзын Ракшаевич Ракшаевыг тус аймагт зохион байгуулагдсан Мөсний баярын арга хэмжээнд оролцох үеэр нь хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр ОХУ-аас явуулж буй бодлого, Хөвсгөл аймгаас ОХУ-руу мах экспортлох боломж, Ханх-Мондын хилийн боомтыг олон улсын зэрэглэлтэй боомт болгох боломжийг судлах, Байгаль нуур-Хөвсгөл нуурыг холбосон аялал жуулчлалын маршрутыг бий болгож хөгжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж  санал солилцсон байна.

Мөн  Хөвсгөл ймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар түүнийг ОХУ-ын Буриад улсын Түнхэн, Ахын аймаг, Хөвсгөл аймгуудын дунд энэ оны 6-р сард Хөвсгөл аймагт зохион байгуулагдах уулзалт зөвлөлгөөнд хүрэлцэн ирж оролцохыг урьж цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар болсон ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ