Төвбанк өмнөх оноос 3,2 хувиар илүү буюу 19.8 тонн алт худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-06 16:31:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 5-ны өдрийн байдлаар Монголбанк нийтдээ 19.8 тонн алт худалдан аваад байна. Өмнөх оны мөн үед 19.2 тонн алт худалдан авч байсан бөгөөд 3.2 хувиар нэмэгджээ. Алт худалдан авалтын дүн өмнөх оноос давж биелэсэн шалтгааныг өнгөрөгч 10 дугаар сард аймаг, орон нутагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Өнөөдрийн байдлаар ийм төв байгуулсан Дархан-Уул аймагт 107 кг, Баянхонгор аймагт 46 кг алтыг тус тус худалдан авчээ. 

Холбоотой мэдээ