Өмнөд Солонгосчуудын 60 гаруй хувь нь Ким Жөн Уны айлчлалыг дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-06 14:02:57

СӨҮЛ. /ТАСС/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны БНСУ-д хийж магадгүй байгаа айлчлалыг тус улсын иргэдийн гуравны хоёр хувь нь дэмжиж байгааг “Realmeter” социологийн судалгааны дүн  харуулжээ.


Олон нийтийн санал асуулгын дүнгээс үзвэл, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргын айлчлал нь Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэж санал асуулгад оролцогчдын 61,3 хувь нь үзэж байна. Харин 31,3 хувь нь Ким Жөн Уны айлчлалыг эсэргүүцжээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайван байдал тогтооход бэлэн байна гэсэн БНАСАУ-ын эрх баригчдын мэдэгдлийг худал гэж тэд үзэж байгаа аж.


Уг санал асуулгад 500 хүн оролцсон байна. Энэ сарын 18-20-нд БНАСАУ-ын удирдагч Сөүл хотод айлчилна гэж БНСУ-ын хэд хэдэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлж байсан бол Хөх ордон энэ мэдээллийг няцаасан байна.


Холбоотой мэдээ