Тээврийн хэрэгслүүдийн өвөлжилтийн бэлэн байдлыг шалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-12-06 12:53:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Автотээврийн үндэсний төвөөс улс, хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгчдийн өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, Сонгинохайрхан болон Баянзүрх зорчигч тээврийн төвүүдэд ажиллалаа. Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 61 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал болон онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд зайлшгүй байх шаардлагатай тоноглол, хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. 

Ийнхүү газар дээр нь шалгаж, гарч буй зөрчил дутагдлыг арилгуулахаас гадна тухайн тээврийн хэрэгсэл, жолооч нарын харьяалагдах аж ахуйн нэгжүүдэд үүрэг чиглэл өгч, цаашид техникийн бэлэн байдлыг хангуулж, иргэд зорчигчдод сааталгүй үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг санууллаа.
Холбоотой мэдээ