Маргааш зам тээврийн аюулгүй байдлаас сэргийлэх "Хичээх өдөр"

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-28 12:29:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш буюу 11 дүгээр сарын 29. Энэ өдрийг Тээврийн цагдаагийн албанаас Зам, тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө "Хичээх өдөр" болгон зарлаад байна. Тус газраас 

"Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцож буй иргэд, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн  зам тээврийн  ослоос урьдчилан сэргийлэх "Хичээх өдөр"-т оролцон, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё" хэмээн уриалж байгаа бөгөөд бүр сайт вэб хуудсаар дамжуулан сурталчилгаа эхлүүлжээ. Маргаашийн хувьд бол оюутан сурагчид замын гол хөдөлгөөнтэй хэсэгт эгнээгээр зогсон сурталчилгааны үгтэй зурагт хуудас барьж олны анхаарлыг  хичээх өдөрт чиглүүлнэ. Жолооч нарыг гэрлээ асааж энэ өдөрт идэвхтэй оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Холбоотой мэдээ