Аэробикчид Сөүлд болсон олон улсын тэмцээнээс шагналын хур буулгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/.БНСУ-ын Сөүл хотноо болсон Аэробик гимнастикийн олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцоод иржээ.
Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Япон, Монгол 4 улсын 171 тамирчин оролцож авьяас самбаагаа сорин өрсөлдөв. БНХАУ-ын баг 64, Япон улсын баг 5, Монгол улсын баг 52, БНСУ-ын баг 78 хүний бүрэлдэхүүнтэй иржээ.Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын гимнастикийн холбооны Аэробик гимнастикийн техникийн хорооны нарийн бичиг, БНХАУ-ын иргэн Ван Хонг ажиллав.Тэмцээн 12-14 насны ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, багийн төрөл 15-17 насны ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн багийн төрөл 18-аас дээш насны ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн баг, степийн багийн төрлөөр зохион байгуулсан бөгөөд манай баг тамирчид амжилттай оролцон олон медалийн эзэд болжээ.
Тухайлбал 12-14 насны ганцаарчилсан эрэгтэй төрөлд Ч.Батбуян 19.150 оноогоор 1-р байр алтан медаль, 12-14 насны багийн төрөлд У.Амарсанаа, У.Амарсанаа, Б.Оргилболд, Б.Энхтөгс, С.Номинжин 17.750 оноогоор 3-р байр хүрэл медаль, 15-17 насны бүжгийн багийн төрөлд Н.Нямдаваа, Ц.Очирхүү, Д.Урангоо, Ж.Азжаргал, Б.Ариунзул, Э.Мөнхшүр 17.450 оноогоор 2-р байр мөнгөн медаль,18-аас дээш насны эрэгтэй ганцаарчилсан төрөлд У.Насанбаяр 21.850 оноогоор 3-р байр хүрэл медаль тус тус хүртжээ.
Мөн 18-аас дээш насны хосын төрөлд О.Содгэрэл, М.Бямбацэнд 21.350 оноогоор 1-р байр алтан медаль, 18-аас дээш насны багийн төрөлд: Э.Мөнхнасан, Б.Золбаяр, А.Гантөгс, Б.Өлзийжаргал, Г.Сэргэлэн 20.750 оноогоор 2-р байр мөнгөн медаль, 18-аас дээш насны бүжгийн багийн төрөлд: М.Бямбацэнд, У.Насанбаяр, О.Содгэрэл, Б.Хаштайш, Б.Пүрэв-Эрдэнэ, Б.Шүрэнцэцэг, М.Буяндэлгэр, Э.Батмаа 17.800 оноогоор 2-р байр мөнгөн медаль, 18-аас дээш насны Степийн багийн төрөлд М.Бямбацэнд, У.Насанбаяр, О.Содгэрэл, Б.Хаштайш, Б.Пүрэв-Эрдэнэ, Б.Шүрэнцэцэг, М.Буяндэлгэр, Э.Батмаа 17.800 оноогоор 2-р байр мөнгөн медалийн эзэд болж тус тус шалгарлаа.
Манай баг тамирчдын дасгалжуулагчаар ЧД-ийн дасгалжуулагч,
ахмад багш Ш.Оюунчимэг, ХУД-ийн 34-р сургуулийн багш Ж.Чулуунцэцэг, МУБИС-ийн
БТС-ийн багш Б.Бат-Отгон, Г.Болортулга, ҮБТДС-ийн багш Э.Мөнх-Оргил нар
ажиллажээ.