Умард Солонгос Зэвсэгт хүчнээ сэрэмжлүүлэх цохилт өгөх горимд орууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-07 09:48:27

ПХЕНЬЯН. /NHK/. АНУ-ын цөмийн заналхийлэлтэй холбогдуулан Зэвсэгт хүчнээ сэрэмжлүүлэх цохилт өгөх горимд шилжүүлж, улсаа хамгаалах эрхээ эдэлж байна гэж Умард Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Умард Солонгосын цэргийнхний дайснууддаа үзүүлэх хариу арга хэмжээ нь сэрэмжлүүлэх цохилт байх болно гэж мэдэгдэлд дурджээ. Мөн цөмийн цохилтыг ажиглах төхөөрөмжөөр дамжуулан АНУ-ын алхам бүрийг Умард Солонгосын хүчин нягт хянаж байгаа бөгөөд АНУ-ын нутаг дэвсгэрийг орвонгоор нь эргүүлэхэд бэлэн байгаа гэж мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Хөх ордон болон АНУ-ын эх газарт сэрэмжлүүлэх цохилт өгөхөөс буцахгүй гэж Умард Солонгосын Ардын армийн дээд командлал өнгөрсөн сард анхааруулсан билээ.

Харин Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн баасан гарагт цөмийн цэнэгт хошуутай пуужин байрлуулна гэж АНУ болон Өмнөд Солонгосыг сүрдүүлсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ