БНАСАУ-д суугаа Элчин сайд С.Цоггэрэл баярын хүлээн авалт зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-27 14:30:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ой, Монгол Улс, БНАСАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилий ойг тохиолдуулан энэ сарын 23-нд БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд С.Цоггэрэл баярын хүлээн авалт зохион байгуулав.

Хүлээн авалтад БНАСАУ-ын Парламентын Солонгос Монголын найрамдлын хорооны дарга бөгөөд, БНАСАУ-ын Дээд боловсролын сайд, Ким Ир Сенийн их сургуулийн захирал Тэ Хён Чол, БНАСАУ-ын ГХЯ-ны дэд сайд Ри Гил Сон тэргүүтэй  өндөр хэмжээний төлөөлөгчид болон тус улсад суугаа 20 гаруй ЭСЯ, НҮБ, Олон улсын байгууллагын тэргүүн зэрэг 130 гаруй зочин оролцлоо. 

Монгол Улсын Элчин сайдын яамнаас уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү хүлээн авалт нь БНАСАУ төдийгүй бусад улсын Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын төлөөлөгчдөөр дамжуулан олон улсад эх орноо сурталчлан таниулах томоохон ач холбогдолтой арга хэмжээ юм.

Холбоотой мэдээ