М.Уранцэцэг Осакагийн Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн “Осака-Их дуулга-2018” тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг өнөөдөр хүчээ сорьж мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр
алтан медалийн төлөө Японы Тонаки Фунатай барилдаж эхний нэг минутад даралтаар
цэвэр ялагдлаа. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Японы Ёшидо
Санаг, шөвгийн наймд Португалийн Сидерот Мариаг, хагас шигшээд БНСУ-ын
Кан Юүжеонийг тус тус цэвэр ялснаар шигшээ барилдаанд тунасан юм.