Нийслэлийн спортын мэргэжилтнүүд хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос нийслэл, дүүргийн салбарын төрийн байгууллагуудын удирдлага, ахлах мэргэжилтэн, ажилтнуудын дунд хууль тогтоомж, эрх зүйн чиглэлээр сургалт зохион байгуулжээ.
Сургалтын хөтөлбөрийн дагуу Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн О.Ариунтуяа “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны “UB ERP” дотоод удирдлагын системийн танилцуулга”, Нийслэлийн Архивын газрын мэргэжилтэн М.Төгсөө “Цахим архивын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвээр мэдээлэл өгсөн байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн
захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Бат-Оргил “Төрийн албаны тухай
хуулийн шинэчилсэн найруулга, Авлигатай тэмцэх тухай хууль, сахилга бат, дэг
журам”, ХССХТББ-ын сэтгэл судлаач багш Б.Номин “Ажлын байрны сахилга
хариуцлага” зэрэг сэдвүүдээр удирдан явууллаа гэж Нийслэлийн нийтийн биеийн
тамир, спортын хорооноос мэдээллээ.