1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх төв Орхон аймагт нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-17 15:06:54
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх  Мэдээллийн төв”-ийн  салбар Орхон аймагт нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон Орхон аймгийн удирдлагууд оролцсон юм.

 

Б.Ганхуяг хэлэхдээ,”“Эрдэнэс Тавантолгой” ХК дэлхийн анхаарлын төвд байгаа. 2018 оны зургадугаар сард олон улсад IPO гаргах шийдвэрийг УИХ-аас гаргасны дагуу Засгийн газар эрчимтэй ажиллаж байна. IPO гаргах ажлын хүрээнд Америк, Австрали, Шанхайд банк санхүүгийн байгууллагынхантай уулзалт хийсэн. Уулзалтын хүрээнд хөрөнгө босгох,  компанийн өөрийн санхүүгийн чадамжийн талаар ярилцсан. Өнгөрөгч тавдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа “Мэдээллийн төв” Улаанбаатар хотод харин өнөөдөр  Орхон аймагт нээж байна” гэсэн юм.

"Мэдээллийн төв”-ээ нээсэнтэй холбоотойгоор тус компани Орхон аймагт гурван өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах ажээ.

  

 

Холбоотой мэдээ