АНУ-Хятадын худалдааны дайны Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөө хязгаартай

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-11-16 12:49:01

Бээжин /МОНЦАМЭ/. Одоогийн статистик дүнгээс харахад АНУ-Хятадын Худалдааны дайны Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөө харьцангуй хязгаарлагдмал байна хэмээн Хятадын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Лю Айхуа өнөөдөр мэдээлэв. Тодруулбал, түүний хэлж буйгаар гадаад худалдаа, гадаад хөрөнгийн салбаруудаас бусад салбарт нэг их нөлөөлөл үзүүлээгүй гэж үзэж байна. Мөн тэрбээр “Төрийн зөвлөлийн зүгээс хэрэгжүүлж буй бодлого, аж ахуйн нэгжүүдийн зах зээлийн зохицуулалт зэрэг арга хэмжээ үр дүнгээ өгч эдийн засгийг тогтворжуулж, зохих ёстой түвшинд байлгахад чухал хувь нэмэр оруулсан” гэв. Өнгөрөгч 10 дугаар сард тус улсын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдал нэмэгдэж, аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт зэрэг салбар сэргэсэн үзүүлэлттэй гарчээ.Гадаад орчны тогтворгүй байдал нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн өсөлт сулрах, олон улсын санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал, олон улсын зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнийн савлагаа өндөр байгаа зэрэг томоохон хүчин зүйлүүдийн нөлөө их буйг тэрээр онцолжээ.Түүнээс гадна тогтолцооны зөрчилдөөн зэрэг Хятадын дотоод асуудлуудаас болж жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хувьд асар олон хүндрэл бэрхшээлтэй тулгарсаар байгаа аж.


А.Анхбаяр




Холбоотой мэдээ