"Барселона" шинэ дээд амжилт тогтоожээ

Дэлхийд | Спорт
jargal@montsame.mn
2016-03-04 12:10:23

МАДРИД. /TASS/. “Барса”-чууд Испанийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээнд "Райо Вальекано" багийг 5:1 оноогоор ялсан байна. Луис Энрикегийн “асрамжид байгаа”  каталончууд 29 ялалт, 6 тэнцээгээр 35 тэмцээнийг ялагдалгүй дуусгажээ.

"Барселона" нэг ч ялагдалгүйгээр тэмцээнүүдийг дуусгаснаар Испанийн клубуудын хувьд шинэ дээд амжилт тогтоожээ. Өмнөх дээд амжилтыг Мадридын “Реал” баг 1988/89 оны улирлын тоглолтод 34 тэмцээнийг нэг ч ялагдалгүйгээр дуусгаж тогтоож байсан байна.

Райо Вальекано" багтай хийсэн тэмцээнд Лионель Месси тоглолтын 23, 53, 72 минутад гурав дараалан гоол оруулсан бол Иван Ракитич /22 минутад/, Арда Туран /86 минутад/ хоёр нэг нэг гоол хийжээ. Турок "Барселона"-гийн бүрэлдэхүүнд тоглож эхэлснээсээ хойших анхны гоолоо оруулсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ