Ноён ууланд ашигт малтмал олборлох эсэхийг маргааш эцэслэн шийдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-13 17:22:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ноён ууланд хайгуул, олборлолт хийх лицензийг цуцлах эсэхийг маргааш Улсын дээд шүүх хянан эцэслэн шийдвэрлэнэ.

Тодруулбал,“Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг шүүх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн энэ оны 6 дугаар сарын 7-ны өдрийн “128/ШШ2018/361” дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн энэ оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “221/МА2018/0510” дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ