Янгирын сүрэг үргэж, цочихгүй таваараа бэлчиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-12 11:29:18

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн төвийн эргэн тойрон сүрлэг улаан уулсаар хүрээлэгдсэн байдаг. Энэ их уулсыг Ямаат улаан гэж нутгийнхан нэрийддэг. Ёстой л ямаан сүргийн эх орон энд бий. Энэ амралтын өдөр Ховд аймгийн Ховд сумын нутаг Улаан харгана хэмээх нутгийн замд явах зуур харлаг тэх янгирын сүргээ дагуулан тогтуун идээшилж байгаатай тааралдлаа.

Тоолбол хориод янгир сүрлэг өндөр уулын бэлд тогтуун идээшилж, үргэж цочихгүй тайван сүрэглэж байв. Ийнхүү ховор сүрлэг ан амьтан олноороо идээшилж байгааг харахад сэтгэл хөдлөж бас хайрлах, бахархах сэтгэл төрлөө. Улаан номонд бүртгэгдсэн ховор амьтад идэш тэжээл хомсодсон үед нам дор газар ирдэг гэх яриа байдаг ч, нутгийнхан янгир сүрэглэн тогтуун бэлчиж байвал өнтэй сайхан өвөл болно хэмээн бэлгэшээдэг байна.   

Холбоотой мэдээ