Коста-Рикад “Зика” вирусийн халдвар авагсдын тоо 10 болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-03 14:09:19

МЕХИКО. /RIA Novosti/. Коста-Рика улсад “Зика” вирусийн халдвар авсан хүний тоо 8 болсон бөгөөд мөн Гондурас болон Колумбын иргэд болох хоёр хүн уг вирусийн халдвар авчээ. Энэ тухай Төв Америкийн энэ орны Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Коста-Рикад “Зика” вирусийн халдварын ердөө хоёр тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын эрх баригчид хоёрдугаар сарын сүүлээр мэдэгдэж байна. Гэхдээ тухайн үед вирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийнхээ тал хэсэгт онцгой байдал тогтоосон юм. Коста-Рикагийн иргэдээс гадна тус улсад Гондурас болон Колумбаас ирсэн хоёр хүнд вирусийн халдвар илэрчээ.

Коста-Рикад сүүлийн үед уг вирусийн нянг тээгч шумуул үрждэг газар байж болзошгүй 73 мянган газрыг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдээлж байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ