Хятадын баруун өмнөд нутагт жуулчны цагдаа ажиллаж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-03 13:55:22

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужид жуулчны цагдаа ажиллаж эхэллээ.

Тус мужид нийтдээ жуулчны цагдаа нарын зургаан отряд Куньмин, Лизян, Сишуанбаньна-Дайскийн өөртөө засах тойрог зэрэг аялал жуулчлалын алдартай тойргуудад ажиллаж байна.

Эдгээр отрядыг мужийн цагдаагийн газрын баазад тулгуурлан байгуулжээ. Жуулчны цагдаа нарын үүрэг бол жуулчдын аюулгүй байдлыг хангах, аялж, амарч байх үед нь эд хөрөнгийг нь хамгаалах юм.

Хятадад жуулчны цагдаа анх 2015 оны 10 дугаар сард Хайнань арлын Санья хотод ажиллаж эхэлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ